Үйлдвэрүүд

Асфальтбетон зуурмагийн суурин үйлдвэр



Манай асфальтбетон зуурмагийн үйлдвэр нь БНХАУлсын Jiangsu Huatong Kinetics компний Asphalt Mixing Plant LJB1200 моделийн цагт 96 тонн, хоногт 1440 тонн асфальтбетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай орчин үеийн иж бүрэн автомат хяналтын систем бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэр юм.

Бид Монгол улсын MNS стандартыг хангасан өнгө болон суурийн асфальтбетон зуурмагийг 24 цагийн ээлжийн зохион байгуулалттайгаар хэрэглэгчиддээ нийлүүлж байна.

Үйлдвэрийн онцлог давуу талууд

  • Шинэ технологийн холигч бункертэй тул зуурмагийн хольц өндөр чанартай гардаг.
  • Бүрэн автоматжсан нарийн электрон жин хэмжүүртэй тул түүхий эд зарцуулалтын алдаа ± %-иас хэтрэхгүй.
  • Үйлдвэрийн удирдлагын систем нь бүрэн компьютержсэн тул зууралтын алдаа ± 0,35%-иас хэтрэхгүй.
  • Шингэн битумыг өгөгдсөн температурт нөөцлөх савуудаар тоноглогдсон (Нийт 132 тонн битум) тул үйлдвэр тасралтгүй 24 цагаар ажиллах боломжтой.
  • Эрдэс нунтгийн бага оврын үйлдвэртэй технологийн хувьд холбогдсон тул нэг горимд ажилладаг.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Битумын эмульсийн үйлдвэр



Standard Post with Gallery
Standard Post with Gallery
Standard Post with Gallery

2015 оны 7-р сард БНХАУлсын Metong Machinery компаний MTP-6 маркийн битумын эмульсийн үйлдвэрийг өөрийн үйлдварийн талбайд угсран ашиглалтанд оруулсан билээ.

Энэхүү үйлдвэр нь цагт 6 тонн битумын эмульс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бүрэн автомаат удирдлагын системээр тоноглогдсон болно.

Бид 2015 оны сүүлийн хагас жилийн байдлаар Монгол улсын MNS-ASTM D244 стандартын шаардлага хангасан 150 тонн битумын эмульс үйлдвэрлэн нийт 150,000 м2 гаруй авто зам болон авто зогсоолын талбайд өөрийн техникээр цацлага хийн Монгол улсын авто замын салбарт шинэ технологи амжилттай нэвтрүүлсэн болно.


Битумын эмульсийн онцлог давуу талууд:
  • Дүүргэгч чулуун материал, элс зэрэгт дизель түлштэй хольсон битумыг бодвол барьцалдах чанар илүү учир ажлын чанар дээшилнэ.
  • Дизель түлш, керосин гэх мэт уусгагч хэрэглэхгүй учир үнэ хямд.
  • Удаан хадгалалтад тэсвэртэй учир хол замд тээвэрлэх боломжтой, ашиглахад хялбар, байгаль орчинд ээлтэй, хаягдал гарахгүй.
  • Дизель түлштэй хольсон цацлагатай харьцуулахад хөдөлмөр хамгааллын хувьд аюулгүй, цаг уурын ямар ч нөхцөлд хэрэглэх боломжтой.
  • Олон төрлийн битумын эмульс бэлтгэж, замын төрөл бүрийн ажилд тусгайлан хэрэглэх боломжтой.

Эрдэс нунтагийн үйлдвэр



Асфальтбетон зуурмагийн дүүргэгч материалын нэг болох эрдэс нунтагийг байгалийн шохойн чулууг бутлах аргаар гаргаж авдаг бөгөөд асфальтбетон зуурмагийн бат бэх чанар болон нягтралыг нэмэгдүүлж улмаар сүвэрхэгжилтийг бууруулах гол үүрэгтэй.

Бид 2013 онд БНХАУлсын "Heinen liming Heavy Industry" компанийн TGM-100 маркийн эрдэс нунтагийн үйлдвэрийг авч ашиглалтанд оруулснаар эрдэс нунтагийн олдоц, тээвэрлэлт, чанарийн үзүүлэлт муу гэх мэт хүндрэлүүдийг арилгасан.

Тус үйлдвэр цагт 5 тонн шохойн чулуу бутлан Монгол улсын MNS 2795:2002 стандартын чанарын шаардлага хангасан эрдэс нунтагийг үйлдвэрлэн өөрийн асфальтбетон зуурмагийн үйлдвэрийн хэрэгцээг бүрэн хангаж байна.

Standard Post with Gallery

Лаборатори



Standard Post with Gallery
Standard Post with Gallery
Standard Post with Gallery

Бид 2015 онд асфальтбетон зуурмагийн иж бүрэн лабораторийг ашиглалтад оруулсан бөгөөд Монгол улсын MNS стандартын дагуу шинжилгээ хийж түүхий эд материал болон бүтээгдэхүүний чанарт байнга хяналт тавин ажилладаг.

Тухайлбал:
  • Өөрийн үйлдвэрлэсэн асфальтбетон зуурмагийн нягт, бат бэх, ширхэглэлийн бүрэлдэхүүн тодорхойлох шинжилгээ.
  • Асфальтбетон зуурмагийн дүүргэгч түүхий эд элс, дайрга, эрдэс нунтаг зэргийн ширхэглэл, асгаасан нягт, чийг, тоосжилтын хувь, хавтгай үзүүрлэгийн хувь тодорхойлох шинжилгээ.
  • Зуурмагийн барьцалдуулагч материал болох битумын зүү шигдэлт, суналт, уярах температур тодорхойлох шинжилгээ зэргийг өөрсдийн лабораторид өдөр тутам шинжилдэг бөгөөд сар бүр Нийслэлийн авто замын газрын итгэмжлэгдсэн лабораторид бүтээгдэхүүн болон түүхий эд материалын дээжээ илгээн чанарын давхар шинжилгээнд оруулан баталгаажуулдаг.