Асфальтбетон хольц

УВТ Инвест ХХК

Авто замын хатуу хучилтыг Цементбетон болон Асфальтбетон гэж ангилдаг. Цементбетон хучилт нь насжилтын хувьд их хэдий ч халтиргаа гулгаа ихтэйн дээр авто машин зорчиход дуу чимээ ихтэй байдаг. Мөн урсгал засвар болон их засварын ажлыг төсөв өндөр байдаг. Харин асфальтбетон хучилт нь дэвсэх үеийн зардал багатай барзгаржилт ихтэй учир халтиргаа гулгаа үүсэх нь бага учир аюул осол гарах нөхцөл харьцангуй бага байдаг. Мөн урсгал засвар болон их засварын зардал бага, засвар хийх технологи нь энгийн байдаг.

Бид 2012 оноос эхлэн халуун Асфальтбетон хольц үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын авто замын засвар, шинэчлэлт болон шинээр баригдаж буй авто замуудад том ширхэглэлтэй суурь асфальтбетон болон жижиг ширхэглэлтэй өнгө асфальтбетон хольцыг нийлүүлэх болсон.

Манай Асфальтбетон хольцын үйлдвэр нь харилцагч байгууллагынхаа эрэлт хэрэгцээнд тохируулан MNS AASHTO D 290:2004 стандартын шаардлагад нийцсэн өндөр бат бэхтэй А11, А10, Б10, Б5 маркийн асфальтбетон хольцыг бэлтгэн нийлүүлсээр байна.

Түүхий эд болон бүтээгдэхүүний дээжийг өөрсдийн лабораторид өдөр бүр шинжлэхийн зэрэгцээ сар бүр Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газрын Итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлэн давхар хяналт хийж ажилладаг.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery