Битум

УВТ Инвест ХХК

Авто замын барилгын хучилтын ажилд өргөн хэрэглэгддэг материал нь БНД 90/130 маркийн битум юм. БНД 90/130 маркийн битум нь манай орны уур амьсгалд хамгийн сайн тохирох битум бөгөөд чулуун материалуудтай сайн нягтарч холбогдож өгдөгөөрөө ялгарах ба хасах температурын үед дээд зэргийн уян байдгаараа бусад төрлийн битумнээс давуу талтай юм. Битумууд дэх асфальтенууд ба давирхай (деготь) дахь чөлөөт нүүрстөрөгч нь зөөлрөх температурыг нэмэгдүүлдэг.

Манай компани нь ГОСТ 22245-90 стандартын шаардлага хангасан ОХУ улсад үйлдвэрлэгдсэн БНД 90/130 маркийн битумыг үйлдвэрээс нь шууд нийлүүлэн хэрэглэхээс гадна шингэрүүлсэн хэлбэрээр нь харилцагчдадаа нийлүүлж байна. Шингэрүүлсэн хэлбэрээр нийлүүлэх нь худалдан авагчдын цаг зав болон хөрөнгө мөнгийг хэмнэх давуу талтай юм.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery