Битумын эмульс

УВТ Инвест ХХК

Авто зам барилгын ажилд асфальтбетон хучилт хийхийн өмнө нийт дэвсэлт хийх гадаргуунд Битумын цацлага ( түрхлэг) хийдэг. Битумын цацлага нь суурь болон асфальтбетон зуурмагийг барьцалдуулах, тэдгээрийн завсараар хөрсний болон гадаргуун ус нэвчихээс хамгаалах зорилготой. Үүний тулд битумыг заавал шингэлэх шаардлагатай болдог.
                 2015 он хүртэл Монголын авто замын салбарт битумын цацалаганд зориулж битумыг түлшээр шингэлж ирсэн билээ. Энэ арга нь түлш хөрсөнд шингэх болон агаарт уурших чадвар муу тул байгаль орчинд сөрөг нөлөөтэйн дээр хучилтийг доорос нь идэх,түлэх зэрэг асфальтбетоны чанарт муугаар нөлөөлж ирсэн.
                 Энэ үндсэн дээр манай компани 2014 оноос битумын цацлаганд зориулж битумыг гадаргуун идэвхит бодисоор шингэлж Монголын авто замын салбарт хэрэгжүүлэх талаар судалгаа хийж улмаар 2015 онд өөрийн Битумын эмульсын үйлдвэрийг угсран ашиглалтант оруулсан билээ.

Битумын эмульс нь :

  • Газрын хөрсөнд шингэц сайн
  • Гадаргуунд жигд хэмжээгээр цацагддаг
  • Далангийн дүүргэгч материал болох буталсан чулуу болон элс цементтэй барьцалдах чадвар сайн
  • Өртөг хямд
  • Байгаль орчинд ээлтэй гэх мэт олон давуу талтай

Манай үйлдвэр нь цагт 6 тонн Битумын эмульс үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат удирдлагын системээр тоноглогдсон бөгөөд Монгол улсын
MNS-ASTM D244 стандартын чанарын шаардлага хангасан битумын эмульс үйлдвэрлэж мөн өөрийн техникээр зам барилгын талбайд хүргэн цацлагын ажил гүйцэтгэж байна.

Standard Post with Gallery
Standard Post with Gallery